Замын-Үүд авто замын хилийн боомтод ажиглалт хийх явцад 56 зорчигч эрстэлтэй аяллаа зогсоон, үйлчилгээ авчээ. 2023 онд хил дээрх дамжин өнгөрөх ажиглалтыг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн байна. Ингэхдээ зорчигчдоос асуулга авч, хүн худалдаалах гэмт хэргийн талаар асуудаг.
Тэднээс аяллын зорилго, очоод хаана байрлах, ямар хугацаагаар, хэнтэй хамт аялж байгааг нь асуужээ. Ингэхэд эрстэлтэй байж болзошгүй 109 зорчигчийг тогтоон, тэднээс 56 нь аяллаа зогсоосон бөгөөд тэдний 35 нь хүүхэдбайв. Ганцхан хилийн боомтод дамжин өнгөрөх ажиглалт хийхэд л олон зорчигч эрстэлд орсныг илрүүлжээ.
Эдгээр тоо манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд ч өртөж байгааг илтгэнэ. Иймд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажлыг өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү кампанит ажлыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.
“Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажил нь олон нийтэд хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
Мөн эрстэлтэй тохиолдлыг мэдээлдэг, эрстэл өндөр хүүхэд, хохирогчийг илрүүлэх, тэднийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд руу хандуулах, хамгаалах хандлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг улам нарийн, зохион байгуулалттай болж байна. Энэ гэмт хэргийн хохирогчид мөлжлөг, хүчирхийллээс улбаатай, бие махбод, сэтгэцийн гэмтэлд өртдөг. Бид үүнийг үл хайхарвал хохирогч хүүхдүүд насан туршийн хар толботой үлдэх магадлалтай.
Хүн худалдаалах гэмт хэргийг аль ч улсад үйлдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэж олон улсын тайлан илтгэлүүдэд дурджээ.
#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Мэддэгмэдээлдэгбайя
#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье
#Тасланзогсооё
#Хамтдаадавантуулъя
#Хянамгайбайя
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх