Ray-Ban Meta Шил нь Ray-Ban болон Meta компаниудын хамтарсан бүтээл бөгөөд ухаалаг шилний шинэ төрлийг санал болгож байгаа юм. Тэгвэл энэ дэвшилтэт технологи гарснаар бидний өдөр тутмын амьдралд үзүүлэх эерэг нөлөө болон тус шилний үзүүлэлтүүдийг нарийвчлан тайлбарлан хүргэе.
Ray-Ban Meta Шилнүүд нь камертай, чанга яригчтай, хиймэл оюун ухаан бүхий нүдний шил бөгөөд эдгээрийг таны дуу хоолой болон энгийн хөдөлгөөнөөр удирдах боломжтой. Эдгээр шил нь хэрэглэгчдэд зураг авах, видео бичлэг хийх, утасны дуудлага хүлээн авах боломжийг олгохоос гадна, гар утас ашиглахгүйгээр хийх зүйлсээ хөнгөвчлөхөд зориулагдсан.
Ray-Ban Meta Шил нь дараах онцлогуудтай
Ray-Ban Meta шилний AI хиймэл оюун ухаан юу хийж чаддаг вэ?
Ray-Ban Meta шилний AI туслах таны харж байгаа зүйлийг харах, текст орчуулах, асуултад хариулах боломжтой. Хэрэв та гоёмсог цэцэг хараад байвал, “Hey, Meta, Энэ ямар төрлийн цэцэг вэ?” гэж асууж болно. Эсвэл “Hey, Meta, би юу харж байна вэ?” гэж асуухад таны харж буй зүйлийг нарийн тодорхойлон хэлэх болно.
Мөн таны сонирхсон рестораныг өглөөний цагаар үйлчилдэг эсэхийг хэлж өгч, сайн сэтгэгдлүүдтэй эсэхийг нь мэдэж, ямар зүйлийг захиалах талаар санал өгөх боломжтой. Яг л утасныхаа Siri-тэй ярьж буй мэт боловч илүү дэвшилтэт. Жишээ нь асуусан зүйлээ санах ойд хадгалуулж ашиглаж болно.
Хиймэл оюун ухааныг нүдний шилэнд суулгаж өгдөг нь гар утсандаа эзлэх нэмэлт төхөөрөмжгүй байхаар шийдэл болсон. Мөн дуугаар удирддаг тул гараараа ямар ч ажиллагаа хийхгүйгээр ашиглах боломжтой болдог.
Ray-Ban Meta-ийн AI хиймэл оюун ухаан юу чадахгүй вэ?
“Hey, Meta, энэ Бямба гаригт MGM Grand Hotel-д өрөө захиалаад өгөөч” гэх хүсэлтүүд одоогоор боломжгүй. Мөн эдгээр шилнүүд нь дэлгэцгүй. Тийм ч гэсэн одоогоор AR (Augmented Reality) буюу нэмэгдүүлсэн бодит байдлын ухаалаг шил дээр ажиллаж байгаа бөгөөд үүнд суурилуулсан дэлгэцтэй байх болно гэж Meta-гаас мэдээллэжээ.
Дизайн: Энгийн болон загварлаг байх өргөн сонголт
Олон жилийн өмнө алдартай болсон “Google Glass” эсвэл зах зээл дээр байгаа бусад ухаалаг шилнүүдтэй харьцуулахад, Ray-Ban Meta шилнүүд нь технологи нь суурилагдсан ч гэсэн тийм маш энгийн, загварлаг олон төрлийн дизайныг санал болгож байна.
Ray-Ban-ийн шилнүүд нь дараах гурван төрлийн загвартай:
Мөн олон төрлийн өнгө болон линзийн хослолуудтай. Үүнд эмчийн бичгийн линз сонголт орно. Ray-Ban Meta шилнүүд нь 49 грамм жинтэй (хэвийн шилнээс 10 грамм илүү) бөгөөд суурилуулсан камераа илт харагдахгүй байлгадаг тул энгийн шилнээс ялгагдаж харагдах зүйл огт үгүй.
Meta View аппликейшнтэй холбож ашиглах
Өөрийн утастайгаа хэрэглэгчийн хэрэглээг аль болох хялбар болгох талаар ихээхэн бодол санаа зарцуулсан бололтой. Тус апплекейшнтэй олбон ажиллуулах боломжтой. Хэрэв хөдөлгөөнөөр удирдах удирдлагаа мартсан бол шилнээсээ дахин асууж тайлбарлуулж болно.
Зураг, бичлэг хийх
Шилний хэсэгт дарах эсвэл “Hey, Meta, зураг ав” гэж хэлэхэд яг харж буй зүйлийн зураг авагдана. Ингэснээр та дугуй унах эсвэл машин барьж байхдаа ч гэсэн зураг эсвэл бичлэг хийх боломжтой. Мөн Ray-Ban Meta шилний гол борлуулалтын давуу тал нь зураг болон видеог “х Capture” хийж, дараа нь Instagram эсвэл Facebook руу шууд хөрвүүлэн оруулах боломжтой. Гэхдээ зөвхөн Instagram болон Facebook дээр болно.
Ray-Ban-ийн зурагны нягтрал нь орчин үеийн смартфонтой адил биш ч 12 MP камер нь 3024x4032 хэмжээтэй зураг болон 1080p видеог авдаг тул тийм ч муу чанар биш. Мөн бага гэрэлтэй нөхцөлд ч сайнгүй ажилладаггүй. Нэг сул тал нь зөвхөн нэг хэмжээний харьцаатай видеог авах боломжтой.
Ray-Ban Meta шилний тусламжтай бусадтай холбогдох
Та бусад хүмүүстэй харилцахыг хүсвэл текст илгээх, дуудлага хийн хариулах, видео дуудлага хийхэд ашиглаж болно. WhatsApp болон Messenger дээр видео дуудлагын үед шилний камерыг болон утасны камерыг солих боломжтой учраас та хэн нэгэнд нэг зүйл үзүүлэх шаардлагатай бол камераа өгөөд л харуулж болно.
Ray-Ban Meta шилний тусламжтай хөгжим тоглуулах
Ray-Ban Meta шилнүүд нь шууд Spotify, Apple Music, Amazon Music зэрэгтэй холбогдож Bluetooth чанга яригч болгон ямар ч хөгжмийг тоглуулах боломжтой. “Play music” гэж хэлснээр хөгжим эхлэх бөгөөд дараа нь шилээ нэг товшсоноор эсвэл “skip song” командыг өгч дараагийн дуу руу шилжих боломжтой. Дууны хэмжээг мөн яг тэр хэвээр удирдаж болно.
Батерейны хэмжээ
Эдгээр шил нь 7 хоногийн турш цэнэгээ барина. Гэхдээ энэ нь хэрэглээнээс хамааран өөрчлөгдөх боломжтой. Өдөр тутмын хэрэглээнд бага мэт санагдаж болох ч, Ray-Ban Meta шилний хайрцагт нэмэлт батерейны хүчин чадал багтсан тул та замдаа 8 удаагийн дахин цэнэглэх боломжтой байна.
Эх сурвалж: TechChrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх