Бид ихэвчлэн уйдсан үедээ утсаа ухаж цагийг өнгөрүүлдэг. Гэвч энэ зуршил нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд ч зогсохгүй цагаа дэмий үрэхэд хүргэдэг. Хэрвээ та уйдсан үедээ юу хийхээ мэдэхгүй байгаа бол утсаа цааш нь тавиад дараах зүйлсийг хийгээд үзээрэй.
Гэртээ байх үедээ:
Хөгжим тоглох, шинэ хөгжим сурах
Богино өгүүллэг бичих
Сонирхлыг чинь татдаг сэдвийг илүү гүнзгийрүүлж судлах
Үгийн сүлжээ бөглөх
Оригами хийх
Хөлөгт тоглоом тоглох
Паззл эвлүүлэх
Кино эсвэл аниме үзэх
Хэзээ нэг өдөр явах аяллын төлөвлөгөө гаргах
Дуулах эсвэл бүжиглэх
Гэртээ хөнжил, даавуунуудаараа майхан барих
Хувцаснуудаа хольж өмсөж үзэж, шинэ хослол гаргах
Хэн нэгэнд захиа бичих
Шинэ хэл сурах
Бяцхан үдэшлэг хийх
Ном унших
Найзуудтайгаа хонох
Илүү бүтээлч байхыг хүсвэл:
Хувцсан дээрээ зурах, будах
Зурах
Бужо хөтлөх
Үсэндээ өөрслөлт оруулах (будах, тайрах эсвэл өөрөөр боох гэх мэт)
Подкаст сонсох эсвэл хийх
Шинэ жор туршиж үзэх
Хүслийн жагсаалт гаргах
Тайвшруулах, стресс бууруулах зүйлс:
Талархаж байгаа зүйлсээ бичих
Зорилгоо бичих
Хэн нэгнийг баярлуулах
Юм нэхэх
Хумсаа будах
Ваннд хэвтэх
Тэмдэглэл хөтлөж эхлэх
Бясалгал эсвэл иога хийж үзэх
Үр бүтээлтэйгээр уйдахыг хүсвэл:
Хувцасны шүүгээгээ цэгцлэх
Тавилгануудынхаа байрлалыг солих
Гэрээ цэвэрлэх, чимэглэх
Хоолоо бэлдэх
Гадаа хийж болохоор зүйлс:
Өмнө нь очиж байгаагүй газруудаараа явах
Майхан, хөнжлөө аваад одод харах
Алхах
Түүдэг гал асаах
Мод, цэцэг, жимс гэх мэт ямар нэг юм тарих
Уул руу гарах
Ямар нэг эвент-д явах
Туршаад үзээрэй. Чамд амжилт хүсье!
Эх сурвалж: goodhousekeeping.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх