2024 оны тренд үсний засалтууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-10-29

Үсний засалт бол гоо зүйн хувьд хамгийн нөлөө бүхий хүчин зүйлийн нэг билээ.  Өөрт тохирсон үсний стиль нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй бусдад дулаахан мэдрэмж үлдээхэд тусалдаг байна.  Орчин үед  ихэвчлэн 1970-аад оны үсний засалтууд эргээд тренд болж байна.

Тэгвэл 2024 онд ямар үсний засалтууд тренд болж буйг мэргэжилтнүүдийн хийсэн судалгаан дээр үндэслэн танд хүргэе.

Volume

2024 онд хөвсгөр, их хэмжээний, буржгар үс тренд болж байна. Үүний нэг илрэл нь Victoria Secret загварын шоунд загвар өмсөгчдийн үсний засалтын дийлэнх хувийг энэ засалт эзэлж байсан юм. Энэ стиль нь нүүрний онцлог төрхийг илүү тодотгон, залуу төрхийг бий болгодог байна.

Au Naturale

Энэ үсний стиль нь хүний байгалийн үсний өнгө төрхийг тодотгох зорилготой. Таны үс шулуун эсвэл долгионтой гээд ямар ч төрлийн үс байсан хамаагүй бага зэргийн буржгар байдлыг нэмж өгөх юм. Алдарт үсчин Кодигийн хэлснээр “Хүмүүс яг одоо хэт их арчилгаа шаарддаггүй үсний засалтуудыг сонирхож байна. Тийм ч учраас энэ засалт нь зөвхөн буржгар болгох багахан хэрэгсэл л байхад хангалттай.” хэмээн энэ жил тодотгосож байсан юм.

Rebel Pixie

Rebel Pixie нь тод,  эрч хүчтэй, онцгой дүр төрхийг илэрхийлэх боломжийг бүрдүүлж чаддаг. Энэ стиль нь үсийг маш богино, ихэвчлэн чихний түвшинд эсвэл түүнээс дээш тайрсан байдаг. Арчилгаа хийхэд хялбар, зоригтой дүр төрхийг бий болгодог. Алдарт үсчин Harry Josh Pro Tools-ийн үүсгэн байгуулагч  Harry Josh хэлэхдээ "Би Florance шиг том, тэрслүү тайралт ойрын саруудад алдартай болж байгааг  ихээхэн анзаарч байна.” хэмээжээ.

Bleach Blonde

Bleach blonde үс нь тод илэрхийлэлтэй бөгөөд өвөрмөц дүр төрхийг эрэлхийлэхийг хүссэн хүмүүст тохиромжтой.  Үсээ цайруулах нь моодонд орсоор байгаа бөгөөд  Beyonce, Rihanna зэрэг алдартнууд нотолсон. Гэхдээ үсийг эрүүл, чийглэг байлгахын тулд тогтмол нөхөн сэргээх бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Учир нь bleaching процесс нь үсийг ихээр хуурайшуулдаг байна.

Bob up

Bob up нь орчин үеийн засалт хайж буй хүмүүсийн хувьд маш зөв сонголт юм. Эрүү урттай бобууд үргэлж загварлаг байсаар ирсэн. Магадгүй энэ оны тренд болоход эхний хэдэн сартай холбоотой байж магадгүй ч яг одоо олон үйлчлүүлэгчид энэ засалтыг сонирхож байгаа. “Энэ засалт үргэлж дэгжин бөгөөд үргэлж загварлаг байдаг." гэж Македо хэлж байсан юм.

Bond girl

Bond girl үсний стиль нь James Bond кино цуврал дахь эмэгтэй дүрүүдийн тансаг, гайхалтай төрхийг илэрхийлдэг. Энэ үсний стиль нь ихэвчлэн дур булаам, зоригтой шинж чанарыг илтгэж байдаг. Олон бонд үсний засалттай охид Холливудын дүр төрхийг илэрхийлэх урт, гоёмсог долгионтой байдаг. Ихэвчлэн сул буржгар эсвэл зөөлөн долгионы аргаар бүтдэг.

#үсний засалт #трэнд үсний засалт