Найз охиныхоо хамгийн том шүтэн бишрэгч Jung Kyung Ho


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-29

К-поп оддын хамгийн хөөрхөн хосуудын нэг бол жүжигчин Жун Кён Хо болон Girl’s Generation хамтлагийн гишүүн Чой Сүён нар билээ. Хосууд 2013 оноос эхлэн өдийг хүртэл үерхэж байгаа юм.

Чой Сүёны хувьд энэ оны аравдугаар сарын 26-нд Японы Токио дахь Ebisu Garden Hall-д "Unstoppable" нэртэй анхны бие даасан соло тоглолтоо хийсэн билээ. Тоглолтын үеэр түүний найз залуу Жун Кён Хо нь Сүёны зургийг хэвлэсэн хувцастай ирж дэмжсэн нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татав.

Шүтэн бишрэгчид нь “Тэр найз охиныхоо хамгийн том шүтэн бишрэгч юм байна”, “Тэд хамтдаа гайхалтай харагддаг”, “Би түүнийг фен клубийнх нь хүн гэж бодсон” зэрэг олон эерэг сэтгэгдлийг үлдээжээ.

Хосууд бие биедээ хайртай гэдгээ олон янзын шоу, төсөлд оролцсоны дараа ярилцлага өгөхдөө байнга илэрхийлдэг бөгөөд ресторанд үргэлж хамт хооллож, бөгж хүртэл солилцсон талаар “Shinlang Class” нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар дурдсан байдаг.

Сонирхуулахад Чой Сүёны шинэ дуу болох “Unstoppable” аравдугаар сарын 30-нд албан ёсоор цацагдах аж.

Эх сурвалж: Allkpop

#Jung Kyung Ho #Sooyoung #Girl’s Generation