Хүүхэд залуучуудын догдлон хүлээдэг “Halloween” буюу Сүнсний баяр болоход хэдхэн хоног үлджээ.
Аймшгийн дүрд хувираад найзуудтайгаа нийлж айлын хаалга тогшин чихэр цуглуулах, эсвэл нийлээд үдэшлэгт очих гэтэл хэрхэн будалт хийхээ мэдэхгүй байна уу? Уг нь амархан харагдаад байгаа хэр нь яг будах гэхээр нэг л болж өгөхгүй, чадахгүй юм байна гээд шантраад сууж байгаа найзуудаа анхаарлаа нааш нь хандуулаарай. Амархан бас дэгжин будалтуудыг зааж өгье.
Harley Quinn
Танд цэнхэр, улаан хоёр төрлийн тень байхад л хангалттай. Нарийн деталь зурах зүйлгүй, зөвхөн нүдний тениэ замбараагүй уусгаж будаад л ер нь болчихно. Улаан өнгийн тень байхгүй эсвэл хүссэн шиг тод гарахгүй бол уруулын будгаа ашиглаарай.
Chucky
Та зурахдаа ямар ч авьяасгүй, зурах чадваргүй нэгэн байсан ч тус дүрийн будалтыг хийхэд амархан байх болно. Суурь будалтаа хийсний дараа нүүрэндээ хүрэн улаан өнгийн зураас зурж, түүнийхээ дээр оёдолтой мэт харагдуулах будалт нэмээд л бараг боллоо.
Хөөрхөн чөтгөр
Halloween-ий баяраар хөөрхөн хэр нь аймшигтай харагдахыг хүсвэл “Devil” дүрээр хувирахыг танд санал болгоё. Чөтгөрийн дүр нь харанхуй, нууцлаг байдлыг илэрхийлж, өөртөө итгэлтэй байдлыг төрүүлэх болно. Мэдээж дийлэнх хүмүүс энэ дүрд хувирдаг ч цэвэрхэн гоёмсог будалттай бол та онцгой харагдах нь гарцаагүй. Туршаад нэг үзээрэй.
Аалзны тор
Аалзны торон будалт бол охидын хамгийн дуртай будалт билээ. Амархан бас дэгжин. Өөрийн дуртай, өөрт зохидог нүүр будалтаа хийгээд дээр нь нүдний контороор аалзны тороо зураад л болоо.
Wednesday
Wednesday нь нээлт хийсэн цагаасаа эхлэн алдаршиж, охидын хамгийн их дуурайх дуртай дүр болсон билээ. Тиймдээ ч сүнсний баярын хамгийн эрэлттэй дүр байх болно. Будалтын хувьд ч тийм хэцүү биш.
Vampire
Сүнсний баярын хамгийн чухал дүрүүдийн нэг бол яалт ч үгүй цус сорогч. Улаан, хар өнгийн тениэ бэлдээрэй.
Лусын дагина
Шилэн трикогоо ашиглаад л лусын дагина болчихно гэвэл та итгэх үү? Шилэн трико болон өөрт байгаа тениэ ашиглаад л үзэсгэлэнт лусын дагина болоорой.
Буга
Яагаад өхөөрдөм хөөрхөн буга байж болохгүй гэж?
Алиалагч
Halloween-ий баяраар алиалагчийн дүрд хувирах нь түгээмэл сонголт. Тиймдээ ч нэг хэвэнд цутгасан энгийн алиалагчийн дүрд хувирах бус өөрийн дүр төрхийг харуулсан бүтээлч алиалагчийн дүр илүү сонирхолтой байх болно шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх