Англи хэлний “Access” тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл авах хугацаа 17-нд дуусна


Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран нийслэлийн захын хороололд амьдардаг буюу захын хорооллын ЕБС-ийн 8-11-р ангид сурдаг сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг Англи хэлний 2 жилийн хугацаатай эрчимтэй сургалтанд тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн захын хорооллын ЕБС-д суралцдаг , сурах өндөр эрмэлзэлтэй, АНУ-ын их дээд сургуулиудад суралцах сонирхолтой, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн сурагчдын англи хэл болон АНУ-ын түүх соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, Англи хэлний тэтгэлэгт сургалтанд элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн гаргахад оршино.

Хөтөлбөрт оролцогчид тодорхой хуваарийн дагуу Англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хичээлээс гадуурх хөтөлбөрт 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 11 дэгүүр сарыг дуустал хугацаанд хамрагдах болно. Дараах шаардлагыг хангасан сурагчдаас англи хэлний анхан шатны мэдлэгийг шалгах ярилцлага авсны үндсэн дээр сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:
•    Ерөнхий боловсролын сургуулийн 8-10-р ангийн сурагч байх
•    Сурагч нь гэр хороололд амьдардаг буюу гэр хороололд байрладаг төрийн өмчийн сургуульд суралцдаг байх
•    Сурлага сайтай, идэвхи чармайлттай байх
•    Англи хэл болон Америкийн соёлоос суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
•    Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
•    Уг тэтгэлэгт хөтөлбөрт 2 жилийн хугацаанд тасралтгүй хамрагдах боломжтой

Бүрдүүлэх материал:
1. Тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн захидал \англи хэл дээр\
2. Бөглөсөн өргөдлийн маягт + 1 хувь чээж зураг\ өргөдлийн маягтыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн 310663 , 99030687  sarantsetseg@mea.org.mn хаягаар холбогдон авах\
3. Анги удирдсан багш болон сургуулийн захиргааны тодорхойлолт
4. Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдээ уг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
5. Хорооны халамжийн мэргэжилтнээс амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготойг батлах тодорхойлолт

Шалгаруулалт:
2017 оны 2-р сарын 17: Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа \17.00 цагаас өмнө\
2017 оны 2-р сарын 24: Өргөдлийн хариуг зарлана
2017 оны 2-р сарын 17: Хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлнэ.

Материал хүлээж авах хаяг:
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, 15\1
Email: sarantsetseg@mea.org.mn
Утас: 310663, 99030887

#English #Teenagers #Scholarship