(G)I-DLE хамтлагийн Soyeon Cube Entertainment-аас гарахаар болжээ


Т.Онон | YOLO.MN
2024-10-25

2024 оны 10-р сарын 25-ны өдөр нэгэн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, (G)I-DLE хамтлагийн Soyeon болон Cube Entertainment хоорондох онцгой гэрээний хэлэлцээр эцэстээ амжилтгүй болсон байна. Тэрээр өөрийн дебютээ хийсэн энэхүү агентлагаас явах шийдвэр гаргаж, шинэ агентлаг хайхаар болжээ.

Soyeon-ийн Cube Entertainment-тай байгуулсан гэрээ нь 11-р сард дуусах бөгөөд энэ нь (G)I-DLE хамтлагийн бусад гишүүдээс хамгийн түрүүнд дуусаж буй гэрээ юм.

Гэрээг шинэчлэх хугацаа ойртох үед Соён Cube Entertainment-тай холбоотой сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж байсан тул фенүүд нь түүнийг уг агентлагтай үргэлжлүүлэн ажиллахгүй гэж таамаглаж байв.

Soyeon 2017 оны 11-р сард ганцаарчилсан уран бүтээлчийн хувиар дебютээ хийж, дараа нь 2018 оны 5-р сард (G)I-DLE хамтлагийн гишүүнээр дебют хийсэн.

[UPDATE] Cube Entertainment-ийн төлөөлөгч уг мэдээлэлд хариу өгч: "Бид одоогоор Soyeon-ийн гэрээг сунгах талаар ярилцаж байна. Одоогийн байдлаар тэрээр төлөвлөгдсөн ажлуудаа үргэлжлүүлэн оролцох болно" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: All Kpop

#(G)I-DLE #Soyeon