19-р зууны сүүлчээр сэтгэл зүйч Виллиам Жэмс тархиныхаа эд эсүүдэд зарим нэг өдөөгч тавих аргаар судалгааг нарийвчлан явуулж, баримтыг бичиж хадгалдагтай адил ой тогтоомжийг сайжруулах боломжтой гэх дүгнэлтэд хүрчээ. Ингээд мэргэжилтнүүдийн талаас дэвшүүлж буй ой тогтоолтыг хөгжүүлэх ерөнхий гол зөвлөмжүүдийг хүргэе.

1. Хоосон бүү цээжил
enlightened
Толгой өндийлгүй нэг дор 10 цагийн турш цээжилж сууснаас, өдөрт нэг юм уу хоёр удаа удаан сууж сурах зүйлээ тогтоох нь хавь илүү. Хамгийн гол нь нүдлэн тогтооход зарцуулж буй хугацаа чухал.
2. Анхаарлаа төвлөрүүлэх
enlightened
Өөрт нь сонирхолтой зүйлд л хүмүүс анхаардаг. Хэрэв ямар нэг юм тогтоож, унших хэрэгтэй болбол саад учруулах зүйлгүй намдуу өрөөнд байхыг хичээ
3. Идэвхтэй уншигч байгтун
enlightened
Хэрэв та бичмэл материал судлах ёстой бол өгүүлбэр бүрийг шүүмжлэлтэй хандан уншиж, нийцэмгүй зүйлийг олж, өмнөхтэй нь харьцуулан шалгаж байх хэрэгтэй.
4. Сэрүүлэг тавих
enlightened
Хурал зөвлөгөөн, сургалт хичээлийн цагаа мартчихдаг бол сэрүүлэг тавьж хэвшээрэй.
5. Өдрийн дэглэм мөрдөж тэмдэглэл гаргах
enlightened
Хэрэв та болзсон цагаа, хийх зүйлсээ мартдаг гэмтэй бол хуанли эсвэл өдрийн тэмдэглэл дээр бичиж, нямбай хандаарай. Тэмдэглэлээ нэг газар тавьж, тогтмол шалгах хэрэгтэй.
6. Жагсаалт гаргах
enlightened
Авах юм, хийх зүйлсийнхээ жагсаалтыг нэгтгэн ханан дээрээ өлгөх хэрэгтэй. Дээр нь шаардлагатай зүйлээ нэмж тэмдэглэх нь тогтмол зуршлыг суулгадаг.

7. Тэмдэглэл бичих
enlightened
Сануулах зурвас бичгийг өөртөө зориулан бичиж нүдэнд ил газар тавь.
8. Таван мэдрэхүйг ашигла
enlightened
Үнэхээр ямар нэгэн зүйлийг тогтоохыг хүсэж буй бол үнэрлэх, харах, сонсох, хүртэх, амтлах зэрэг аль болох олон мэдрэхүйгээр танин мэд. Ингэвэл өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, эргэлзээ багасна.
9. Тайван, амгалан байх
enlightened
Сэтгэл түгшүүртэй,үймэрсэн байвал мэдээллийг санаж тогтооход хүндрэлтэй болдог. Амьсгалаа хэдэн удаа гүн авч, булчин шөрмөсөө аажим суллаарай
10. Ухамсартай сонголт хийх
enlightened
Өөрт чухал зүйлээ санахад сэтгэл зүтгэлээ зориул.
11. Хэт их бүү найд
enlightened
Хэрэв ямар нэг зүйл мартсандаа сэтгэл тавгүй болбол гагцхүү тэгэх л учиртай байж дээ гэж бодоорой.
12. Хэрэв мартамхай байдал таныг зовоодог бол мартсан зүйлсээ мөр мөрөөр тэмдэглэл дээр бич
enlightened
Энэ нь ямар үед мартах хандлагатай байдаг, мартах үе нь дахин давтагдаж байна уу, давтамж хэр ойрхон байгааг харж болно.

3447






