-Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ойд зориулав-
2026.10.27: Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан ТҮҮХЭН БАРИМТ цувралд таван жилийн өмнө нийтлэгдсэн материалыг дахин хүргэж байна.
Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн үйл явдлын талаар Академич, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Цэдэндамбын Батбаяртай ярилцлаа.
-Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн тухай ярихын өмнө НҮБ гэж юу вэ. Яагаад улс орнууд гишүүнээр элсэхийг эрмэлздэг талаар яриагаа эхэлье?
-Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн II дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засаг аж ахуйгаа сэргээн босгохын сацуу дайны гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулсан билээ. АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэсэн энэхүү байгууллагад эдүгээ түүний Дүрмийг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс эдүгээ гишүүнээр нэгдэж ороод байна.
НҮБ бол түүний үндсэн болон туслах байгууллагууд, үйл ажиллагааны хөтөлбөр, сангууд, төрөлжсөн болон онцлог статустай бусад олон байгууллагаас бүрддэг. Өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны нэгэнтээ хэлснээр “хүний сэтгэн буй болгосон гайхалтай бүтэц” юм. Тэдгээр нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг нийгмийн зөвлөлд ажлаа илтгэдэг, өөрсдийн төсөв, удирдах зөвлөл, үйл ажиллагааны дүрэм заавартай. Эдгээр байгууллага нийгэм-эдийн засгийн бараг бүхий л салбарт техникийн болон бусад хэлбэрийн тусламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Олон улсын шүүх, Нью-Йоркд төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар, Женев, Вена, Парис, Бангкокын салбар төвүүд онцгой байр суурь эзэлдэг.
Монголын гишүүнчлэлийн асуудалд “хүйтэн дайны” хүчин зүйлүүд, ялангуяа Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн,
-Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргасантай холбоотой сонирхолтой баримтууд юу байна вэ?
-БНМАУ НҮБ-д хууль ёсны эрхээ эдлэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд хийсэн 15 жилийн хүчин чармайлтыг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэ нь түүхэн үүднээс төдийгүй НҮБ-ын өнөөгийн орчин үеийн үйл ажиллагааг үнэлж цэгнэх үүднээс ч ач холбогдолтой. Би саяхан хэвлүүлсэн “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” номондоо ОХУ, АНУ, Их Британийн архивын материалууд төдийгүй, түүхэн хүмүүс Жавахарлал Неру, Ахмед Сукарно, Н.С. Хрущев, Жон Ф. Кеннеди, А.А. Громыко, Ю. Цэдэнбал, Чан Кайши нарын дурсамж, хэлсэн ярьсан үг, захидал сэлтийг өргөн ашиглав.
Монголын гишүүнчлэлийн асуудалд “хүйтэн дайны” хүчин зүйлүүд, ялангуяа Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн, Москва, Вашингтон аль аль нь Монголын гишүүнчлэлд шинээр хандах болсон зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг шинээр авч үзэв. 1950-иад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн Энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж, гадаад ертөнцөд үүд хаалгаа нээсэн нь НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулахыг хичээсэн юм.
-Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны түүхэн ач холбогдлыг Та онцлон хэлж өгнө үү?
-Монгол Улс НҮБ-д тус байгууллагын 101 дэх гишүүнээр элсээд 60 жилийн нүүр үзэж байна. Энэхүү түүхэн үйл явдал бол манай улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон амжилтын тод илэрхийлэл билээ. НҮБ-д элссэнээр тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа дэлхийн хамтын нийгэмлэгт баталгаажуулж авсан юм. Монгол Улс ингэж олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломжийг нээсэн. Манай улс өнгөрсөн хугацаанд дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад элсээд байна. Чингэснээр, Монгол Улс гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, НҮБ-ын гишүүн улсуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах болсон.
-НҮБ-ын хэд хэдэн Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилсан байдаг. Энэ айлчлалуудас онцлох зүйл юу байсан бол?
Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өндөр түвшний айлчлал, тэр үеэр явагддаг яриа хэлэлцээ чухал түлхэц үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд манай улсад НҮБ-ын өндөр албан тушаалтнууд,
Монгол Улсын НҮБ-тай харилцах, хамтран ажиллах зорилго, чиглэлийг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, гишүүн улсуудтай хамтран ажиллах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, үндэсний аюулгүй байдал, олон улсын байр сууриа улс төр-дипломатын аргаар бэхжүүлэх, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах гадаад таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, тус байгууллагын хүрээнд хуримтлагдсан оюуны чадавх, мэдлэг мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд авч ашиглах хэмээн тоймлон өгүүлж болно.
-БНМАУ анх 1946 онд НҮБ-ын гишүүнээр элсэх хүсэлтээ анх гаргаснаас хойш ес дэх удаагийн оролдлогоороо 1961 оны аравдугаар сарын 25-нд Гоминьданы Хятадын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгсөн. Ингэснээр 1961 оны 10-р сарын 27-нд Монгол улс НҮБ-ын гишүүн болсон гэж уншиж байв. Энэ мэдээлэл үнэн үү?
-Анх өргөдлөө өгснөөс хойш 15 жилийн туршид НҮБ-д манай улс элсэн орж чадахгүй, чухам юунаас болж элсүүлж авахгүй, яагаад хойшлогдож ирсэн бэ гэсэн асуулт тавигдах нь зүй ёсны билээ. Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын гадаад байдал бэхжиж, Гоминьданы Хятадын Засгийн газар 1946 онд манай улсыг хүлээн зөвшөөрч, дэлхийн II дайнд милитарист Японыг дарах Нэгдсэн Үндэстний үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, НҮБ-д элсүүлэн авах нь гэсэн найдлага төрсөн байсан билээ. Гэвч 1950-иад онд хоёр эсрэг тэсрэг системийн үзэл суртал, улс төрийн тэмцэл хурцдаж, хүйтэн дайны уур амьсгал НҮБ-ыг хүртэл хамарч, шинээр гишүүн элсүүлэх асуудал дээр АНУ, Чан Кайши-гийн Хятад зэрэг орнууд өөрсдийн вето эрхээ ашиглан, тус тусын зарчмыг тулган шаардах болсон цаг үе байлаа.
1961 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Д. Цэвэгмид НҮБ-ын гишүүн болсны дараа Ерөнхий асамблейн индрээс үг хэлж буй мөч
Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн нийт 5 удаа өргөдөл гаргаж, Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар дор хаяж 13 удаа хэлэлцүүлэг хийгджээ. БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд маршал Х. Чойбалсан 1946 он болон 1948 онд, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал 1955 он болон 1956 онд, ГЯЯ-ны сайд С.Аварзэд 1957 онд тус тус НҮБ-д элсэн орох өргөдлөө сэргээн өгч байв.
Чиний асууж байгаа баримт үндэслэлтэй. 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн байдаг. Гэхдээ энэ санал хураалтад Хятад улсын төлөөлөгч танхимаас гарч оролцоогүй, АНУ түдгэлзсэн боловч олонхийн саналаар Монголыг НҮБ-ын гишүүн болохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгсөн байна. Ерөнхий ассамблейн хурлаар БНМАУ-ын санал хураалгүй нэгэн дуугаар алга ташин баталснаар 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болон бүртгэгдсэн түүхтэй.
Аравдугаар сарын 27-ны 15.00 цагт Ерөнхий ассамблей хуралдаж, ЗХУ тэргүүтэй 23 улсын төлөөлөгчийн оруулсан тогтоолын төслөөр нэгэн дуугаар алга ташин баяр хүргэж батлахад НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын протоколын дарга Монголын төлөөлөгчдийн түр ажиглагчийн байрнаас урьж, “Монгол” гэсэн хаяг бүхий суудалд урьж суулгасан. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, Монголоо гэх үе үеийн төрийн зүтгэлтнүүд, дипломатууд, шашны хутагтууд, жирийн иргэдийн зүтгэл тэмцэл биеллээ олсон билээ.
-Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор ямар санаачилгуудыг гаргаж байв?
-Манай улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалах, зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, цөмийн зэвсэггүй статус, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлага, ардчиллын боловсрол зэрэг 20 шахам асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулаад байна. Эдгээрээс Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тууштай үйл ажиллагааг явуулж байгаа, Монгол Улсын санаачилгаар 2003-2012 оныг "НҮБ-ын Бичигтэн болох 10 жил" хэмээн зарласныг цохон дурдах нь зүйтэй.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлуудад ийнхүү идэвхтэй оролцохын зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулах, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай ажиллагаануудад идэвхтэй оролцож байгаад НҮБ-ын удирдлага талархал илэрхийлж Монгол цэргийн баг, бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн бэлтгэлээр үлгэр дуурайлал үзүүлж байдгийг бахархан тэмдэглэж ирсэн билээ.
системийн болон төрөлжсөн байгууллагын удирдлага олонтаа айлчилж байсны дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр (1977), Курт Вальдхайм (1987), Кофи Аннан (2002), Бан Ги Мүүн (2009) нар айлчилж байсан түүхтэй.
Манай улс түүнчлэн НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран өөрийн оронд олон улсын болон бүсийн олон хурал, уулзалт зохион байгуулсаар ирсэн. Өдгөө Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсаны дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам.доллар, 2007-2011 онд 40 сая ам. доллар, 2012-2016 онд 88.3 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.
-Та Монгол ба НҮБ-ын харилцааны түүхийг хэзээнээс судалсан бэ. Таны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол чиглэл юу вэ?
-Миний 30 гаруй жилийн судалгааны ажлын гол үр дүн болох “Монгол ба Их Гүрнүүд ХХ зуунд” хэмээх хоёр боть томоохон бүтээл туурвисан. Тэдгээр бүтээлдээ 1900-1950, 1950-2000 онуудад Их гүрнүүдээс Азийн эх газрын талаар явуулсан бодлогын өргөн дэвсгэр дээр Монгол Улсын геополитикийн орчин, дотоод, гадаад улс төрийн байдал хэрхэн хувиран өөрчлөгдөж ирсэн, ялангуяа БНМАУ-ын талаарх Зөвлөлтийн бодлогод Хятад, Япон, АНУ зэрэг бусад их гүрнүүдийн геополитикийн хүчин зүйл хэрхэн нөлөөлж ирснийг олон орны монгол, орос, англи, хятад, япон хэлээрх архивын материал дээр тулгуурлан задлан шинжилсэн болно. Уг бүтээлийг минь Монголын эрдэмтэд Ш.Бира, Ж.Болдбаатар, Л.Хайсандай, АНУ-ын эрдэмтэн А.Кэмпи, К.Этвууд, Японы эрдэмтэн Т. Наками, Х. Футаки, Х. Ока, ОХУ-ын эрдэмтэн М. Гольман, В. Грайворонский нар “Монголын ХХ зууны геополитик судлалын жинтэй судалгаа” гэж өндөр үнэлсэн байдаг. Түүнээс гадна 2006 онд “Монгол ба Их гүрнүүд ХХ зууны эхэн хагаст”, 2008 онд “Олноо өргөгдсөн Монгол Улсын гадаад харилцаа”, 2009 онд “Монгол ба Түвд ХХ зууны эхэн хагаст” , 2012 онд “Монгол ба Япон ХХ зуунд” зэрэг нэг сэдэвт дорвитой ном бүтээлүүдийг туурвин хэвлүүлсэн.
Гол судалгааны чиглэл минь ХХ зууны Монгол Улсын түүх, геополитик, гадаад харилцааны түүхийн чиглэл юм. Нийтдээ 20 орчим ном бүтээл, олон зуун өгүүлэл туурвисан, ном бүтээлүүдээс маань ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, АНУ, БНСУ зэрэг олон оронд англи, орос, хятад, япон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн гэж хэлж болно.

НҮБ-ын зурагчны авсан БНМАУ-ын төлөөлөгчдийн зураг. Нью-Йорк, 1961 он.

228