Victoria’s Secret загварын шоу ням гарагт Лос-Анжелес хотод эргэн зохион байгуулагдаж, улирлын өөрчлөлтийг илэрхийлсэн загваруудаар үзэгчдийг баясгалаа.
Victoria’s Secret-ийн загварын шоунд анх удаа оролцсон Женнер тус брэндийн алдарт 50 сая ам.долларын үнэлгээтэй Fantasy Bra буюу үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн хөхний даруулгыг өмссөн байна.
Энэ удаагийн шоунд зөвхөн эмэгтэй уран бүтээлчид оролцсон бөгөөд Меган Мороней, Тэйт Макрэй, KATSEYE, Меган Ти Сталлион нар тайзнаа гарч, шоуны үлгэрийн мэт ерөнхий сэдэвтэй уялдуулан өөр өөр өнгөний шийдэл бүхий үзүүлбэр толилуулжээ.
Зургуудыг Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав































546











