1950 онд дэлхий даяар анх удаа “Үнсгэлжин” хэмээх хүүхэлдэйн кино цацагдсан билээ. Үнсгэлжин нь Цасан цагаан ба долоон одой киноны дараа гарсан хоёр дахь бүрэн хэмжээний гүнжийн үлгэр бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа хийгдсэн анхны бүрэн хэмжээний кино.
Гол дүрийн баатрын хэцүү хүнд үеүдэд ч амьдралыг гэгээлгээр төсөөлж байгаа нь дайны дараах хүмүүсийн сэтгэл зүйтэй сайтар зохицож өгсөн байна.
Үнсгэлжин нь дэлхий нийтэд итгэл найдварыг төрүүлэхээс гадна Дисней компанийг дампуурлын эрмэг дээрээс татан гаргаж ирсэн. Тухайн үед Диснейн ирээдүй бүхэлдээ Үнсгэлжин киноны амжилтаас шалтгаалах байсан бөгөөд хэрвээ Үнсгэлжин бүтэлгүйтвэл компани тэр чигтээ хаагдах байлаа. Гэхдээ бид хэзээ ч тийм зүйл болоогүй гэдгийг сайн мэднэ.
Өнөөдрийн бидний мэдэх Дисней компаний үлэмж амжилтууд Үнсгэлжин байгаагүй бол хэзээ ч биелэгдэхгүй байсан. Тиймээс уншигч та бүхэнд зориулаад Үнсгэлжин киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Ilene Woods өөрөө ч мэдэлгүйгээр киноны нэг хэсэг болсон

Уолт Дисней өөрийн дараагийн гүнжийг хэнээр дуу оруулуулах тухай хайж байхад компаний хөгжим зохиогчдод гайхалтай санаа орж ирсэн юм. Үнсгэлжин киноны дууг бичигсэд болох Mack David, Jeremy Livingston хоёр өөрсдийн найз Ilene Woods рүү холбогдсон байна.
Тухайн үед Woods өөрийн гэсэн радио сувгийг ажиллуулж байсан ба дуу зохиогчид түүнийг хэд хэдэн дууг демо хэлбэрээр бичиж явуулахыг хүссэн аж. Уг демог Mack, Jeremy хоёр Уолт Диснейд сонсгосон бөгөөд ингэж л тэрбээр Үнсгэлжингийн дуу оруулагч болохоор сонгогджээ.
Sing Sweet Nightingale дуу нь давхар вокал бичлэгтэй

The Beetles, Buddy Holly, Les Paul зэрэг уран бүтээлчид өөрийнхөө хоолойгоор нэг дууг өөр өөр өнгөөр дуулан эгшиглүүлэх трендийг бий болгохоос ч өмнө Дисней “Sing Sweet Nightingale” дууг дуулах энэхүү сорилтыг Woods – д даалгасан байна.
Уг аргыг өөрөө давхар треклэлт гэдэг бөгөөд тухайн үедээ тийм ч түгээмэл биш байсан тул дууны хэв маягийг өөрчлөх нь компаний хувьд тун эрсдэл дагуулсан алхам байв. Тэгсэн ч энэ нь амжилт олж, давхар треклэсэн дуунуудыг илүү олноор гарч ирэхэд томоохон нөлөө үзүүлжээ.
Ханхүүгийн дүр илүү их нөлөөтэй байх боломжтой байсан

Хөөрхий ханхүү. Түүнд өөрийн гэсэн нэр хэзээ ч байгаагүй ба кинонд түүнийг ханхүү гэдгээс өөрөөр дууддаггүй. Анхандаа тэрбээр кинонд үзэгддэгээс илүү их цагаар гарах төлөвлөгөөтэй байсан ч киног хэт удаан болгохгүйн тулд түүний хэсгүүдийг хасжээ.
Ханхүүгийн хасагдсан хэсэгт тэр ой модонд амьтадтай тоглон байх нь гарах ёстой байж. Мөн Их Гүн Үнсгэлжинг олсныхоо дараа түүнийг ханхүүтэй уулзуулж ханхүү Үнсгэлжинг энгийн л нэг зарц гэдгийг мэдээд гайхах ч ямар ч асуудалгүйгээр хүлээж авч байгааг харуулах ёстой байсан гэнэ.
Үнсгэлжингийн кино нь хүүхэлдэйн киноноосоо өмнө бичигдсэн

Та магадгүй Диснейн 2015 оны Үнсгэлжин киног хамгийн анхны Үнсгэлжингийн кино хувилбар гэж бодож байж болох ч үгүй юм. Үнсгэлжингийн анхны кино хувилбар нь түүнээс хамаагүй өмнө буюу хүүхэлдэйн кино бүтээгдэж байх үеэр бичигдсэн байна. Учир нь кино бүтээгчдэд хүүхэлдэйн баатруудаа хэрхэн хөдөлж буйг гаргах бодит жишээ хэрэгтэй байсан гэнэ.
Хүүхэлдэйн киноны устгагдсан хэсэгт Үнсгэлжингийн өөр нэг тал гардаг

Олон нийтэд цацагдаагүй өөр нэгэн киноны хэсэг бол бүжгийн цэнгүүнд Үнсгэлжин хойд эгч нартайгаа таардаг хэсэг байдаг. Хойд эгч нар нь Үнсгэлжинтэй таарахдаа ханхүүг хулгайлсан үл таних охины тухай ярьж байх бөгөөд үүнийг нь сонссон Үнсгэлжин өөрийг нь таниагүй хойд эгч нарыгаа хараад инээх ёстой байж.
Тухайн хэсгийг хараад Дисней шууд л устгахыг хүссэн бөгөөд учир нь уг үйлдэл Үнсгэлжингийн цэвэр ариун, сайхан сэтгэлтэй байдалд муугаар нөлөөлнө гэж үзжээ.
Үнсгэлжин бол Уолт Диснейн хамгийн дуртай хэсэг гардаг хүүхэлдэйн кино

Амьд байхдаа бүтээсэн бүхий л хүүхэлдэйн кинонууд дундаас нь Уолт Диснейн толгойд насан туршид нь хадагдаж үлдсэн үзэгдэл байдаг нь Үнсгэлжин киноны шидэт эх охины уранхай даашинзыг үзэсгэлэнтэй мөнгөлөг даашинз болгон хувиргаж буй тэр хэсэг.
Олон шагнал хүртэж түүхэнд нэрээ мөнхөлсөн

Үнсгэлжин кино нь Оскарын гурван төрөлд нэр дэвшсэн бөгөөд үүнд “Шилдэг дуу”, “Шилдэг хөгжимт найруулга”, “Шилдэг дуу авиа” гэсэн ангиллууд багтсан.
Мөн Америкийн кино хүрээлэнгийн зүгээс бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн кинонуудын нэгээр нэрлэгдэж, “Соёлын түүхэн, гоо зүйн ач холбогдолтой” бүтээл хэмээн АНУ-ын конгрессын номын сангийн үндэсний кино бүртгэлд бүртгэгдсэн юм.
Эх сурвалж: Mental floss
1950 онд дэлхий даяар анх удаа “Үнсгэлжин” хэмээх хүүхэлдэйн кино цацагдсан билээ. Үнсгэлжин нь Цасан цагаан ба долоон одой киноны дараа гарсан хоёр дахь бүрэн хэмжээний гүнжийн үлгэр бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа хийгдсэн анхны бүрэн хэмжээний кино.
Гол дүрийн баатрын хэцүү хүнд үеүдэд ч амьдралыг гэгээлгээр төсөөлж байгаа нь дайны дараах хүмүүсийн сэтгэл зүйтэй сайтар зохицож өгсөн байна.
Үнсгэлжин нь дэлхий нийтэд итгэл найдварыг төрүүлэхээс гадна Дисней компанийг дампуурлын эрмэг дээрээс татан гаргаж ирсэн. Тухайн үед Диснейн ирээдүй бүхэлдээ Үнсгэлжин киноны амжилтаас шалтгаалах байсан бөгөөд хэрвээ Үнсгэлжин бүтэлгүйтвэл компани тэр чигтээ хаагдах байлаа. Гэхдээ бид хэзээ ч тийм зүйл болоогүй гэдгийг сайн мэднэ.
Өнөөдрийн бидний мэдэх Дисней компаний үлэмж амжилтууд Үнсгэлжин байгаагүй бол хэзээ ч биелэгдэхгүй байсан. Тиймээс уншигч та бүхэнд зориулаад Үнсгэлжин киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
ILENE WOODS ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙГЭЭР КИНОНЫ НЭГ ХЭСЭГ БОЛСОН

Уолт Дисней өөрийн дараагийн гүнжийг хэнээр дуу оруулуулах тухай хайж байхад компаний хөгжим зохиогчдод гайхалтай санаа орж ирсэн юм. Үнсгэлжин киноны дууг бичигсэд болох Mack David, Jeremy Livingston хоёр өөрсдийн найз Ilene Woods рүү холбогдсон байна.
Тухайн үед Woods өөрийн гэсэн радио сувгийг ажиллуулж байсан ба дуу зохиогчид түүнийг хэд хэдэн дууг демо хэлбэрээр бичиж явуулахыг хүссэн аж. Уг демог Mack, Jeremy хоёр Уолт Диснейд сонсгосон бөгөөд ингэж л тэрбээр Үнсгэлжингийн дуу оруулагч болохоор сонгогджээ.
SING SWEET NIGHTINGALE ДУУ НЬ ДАВХАР ВОКАЛ БИЧЛЭГТЭЙ

The Beetles, Buddy Holly, Les Paul зэрэг уран бүтээлчид өөрийнхөө хоолойгоор нэг дууг өөр өөр өнгөөр дуулан эгшиглүүлэх трендийг бий болгохоос ч өмнө Дисней “Sing Sweet Nightingale” дууг дуулах энэхүү сорилтыг Woods – д даалгасан байна.
Уг аргыг өөрөө давхар треклэлт гэдэг бөгөөд тухайн үедээ тийм ч түгээмэл биш байсан тул дууны хэв маягийг өөрчлөх нь компаний хувьд тун эрсдэл дагуулсан алхам байв. Тэгсэн ч энэ нь амжилт олж, давхар треклэсэн дуунуудыг илүү олноор гарч ирэхэд томоохон нөлөө үзүүлжээ.
ХАНХҮҮГИЙН ДҮР ИЛҮҮ ИХ НӨЛӨӨТЭЙ БАЙХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Хөөрхий ханхүү. Түүнд өөрийн гэсэн нэр хэзээ ч байгаагүй ба кинонд түүнийг ханхүү гэдгээс өөрөөр дууддаггүй. Анхандаа тэрбээр кинонд үзэгддэгээс илүү их цагаар гарах төлөвлөгөөтэй байсан ч киног хэт удаан болгохгүйн тулд түүний хэсгүүдийг хасжээ.
Ханхүүгийн хасагдсан хэсэгт тэр ой модонд амьтадтай тоглон байх нь гарах ёстой байж. Мөн Их Гүн Үнсгэлжинг олсныхоо дараа түүнийг ханхүүтэй уулзуулж ханхүү Үнсгэлжинг энгийн л нэг зарц гэдгийг мэдээд гайхах ч ямар ч асуудалгүйгээр хүлээж авч байгааг харуулах ёстой байсан гэнэ.
ҮНСГЭЛЖИНГИЙН КИНО НЬ ХҮҮХЭЛДЭЙН КИНОНООСОО ӨМНӨ БИЧИГДСЭН

Та магадгүй Диснейн 2015 оны Үнсгэлжин киног хамгийн анхны Үнсгэлжингийн кино хувилбар гэж бодож байж болох ч үгүй юм. Үнсгэлжингийн анхны кино хувилбар нь түүнээс хамаагүй өмнө буюу хүүхэлдэйн кино бүтээгдэж байх үеэр бичигдсэн байна. Учир нь кино бүтээгчдэд хүүхэлдэйн баатруудаа хэрхэн хөдөлж буйг гаргах бодит жишээ хэрэгтэй байсан гэнэ.
ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ УСТГАГДСАН ХЭСЭГТ ҮНСГЭЛЖИНГИЙН ӨӨР НЭГ ТАЛ ГАРДАГ

Олон нийтэд цацагдаагүй өөр нэгэн киноны хэсэг бол бүжгийн цэнгүүнд Үнсгэлжин хойд эгч нартайгаа таардаг хэсэг байдаг. Хойд эгч нар нь Үнсгэлжинтэй таарахдаа ханхүүг хулгайлсан үл таних охины тухай ярьж байх бөгөөд үүнийг нь сонссон Үнсгэлжин өөрийг нь таниагүй хойд эгч нарыгаа хараад инээх ёстой байж.
Тухайн хэсгийг хараад Дисней шууд л устгахыг хүссэн бөгөөд учир нь уг үйлдэл Үнсгэлжингийн цэвэр ариун, сайхан сэтгэлтэй байдалд муугаар нөлөөлнө гэж үзжээ.
ҮНСГЭЛЖИН БОЛ УОЛТ ДИСНЕЙН ХАМГИЙН ДУРТАЙ ХЭСЭГ ГАРДАГ ХҮҮХЭЛДЭЙН КИНО

Амьд байхдаа бүтээсэн бүхий л хүүхэлдэйн кинонууд дундаас нь Уолт Диснейн толгойд насан туршид нь хадагдаж үлдсэн үзэгдэл байдаг нь Үнсгэлжин киноны шидэт эх охины уранхай даашинзыг үзэсгэлэнтэй мөнгөлөг даашинз болгон хувиргаж буй тэр хэсэг.
ОЛОН ШАГНАЛ ХҮРТЭЖ ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХӨЛСӨН

5316