
Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Тавигдах шаардлага:
- Бакалаврын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
- Докторын түвшинд суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй туршлагатай, 35 хүртэлх насны); зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
- Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг болон зээлд хамрагдаагүй байх. Мөн бусад улсын Засгийн газрын тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх;
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Барилга, хот байгуулалт
- Зам тээвэр
- Уул уурхай, олборлолт
- Эрчим хүч
- Цахим хөгжил, мэдээлэл технологи
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
- Боловсрол судлал
- Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
- Боловсролын сэтгэл судлал
- Олон улсын харилцаа
Бүртгэлийн хугацаа:
2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Дараах жагсаалтад байх сургуулиудаас сонгох шаардлагатай Сургуулийн нэрс
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

801






