Франц улсын Засгийн газрын “Eiffel Scholarships” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-11-19

Франц Улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон олон улсын оюутнуудын дунд зарладаг “Eiffel Scholarships” тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг бид танд хүргэж байна.

Тус тэтгэлгийг Франц улсын Европ болон Гадаад харилцааны яамнаас санаачлан, тус улсын их сургуулиудын магистр болон докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын дунд зарладаг байна.

Материал хүлээн авах хугацаа:

2019 оны 1 сарын 11

Хичээл эхлэх хугацаа:

2019 оны 9 сар

Суралцах сургууль:

Франц улсын их, дээд сургуулиудаас сонгон суралцана.

Суралцах хөтөлбөр:

Дараах 4 чиглэлээр Магистр болон Докторын зэрэг олгодог их сургуульд суралцах боломжтой.

  • Хууль
  • Эдийн засаг болон менежмент
  • Байгалийн шинжлэх ухаан (мэргэшсэн инженер бэлтгэх хөтөлбөрүүд)
  • Улс төр

Суралцах хугацаа:

  • Магистр – хөтөлбөрөөс хамаарч 1-3 жил
  • Доктор – хөтөлбөрөөс хамаарч 1-2 жил

Тэтгэлгийн хэмжээ:

  • Магистрын хөтөлбөрт суралцаж буй бол суралцах хугацааны турш сар бүрийн 1,181 евро (1,337 америк доллар) олгоно.
  • Докторын хөтөлбөрт суралцаж буй бол эхний нэг жилд сар бүрийн 1,400 евро (1,585 америк доллар) олгоно.
  • Тэтгэлэг хүртэгчийн эрүүл мэндийн даатгалын зардал, Франц улсад ирэх, буцах зардал, тус улсын түүх, соёлтой танилцах хөтөлбөрт хамрагдах зардлуудыг бүрэн олгоно.
  • : Тус тэтгэлэгт сургалтын төлбөрйин дэмжлэг багтаагүй болно.

Тавигдах шаардлага:

  • Франц улсын иргэн биш байх
  • Тус улсын аль нэгэн их сургуулийн Магистр эсвэл Докторын хөтөлбөрт өргөдөл гарган тэнцсэн байх
  • Тус тэтгэлэгт хөтөлбөр болон Франц улсын Засгийн газраас зарладаг бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: Тэтгэлэг аппликейшн

#Scholarship